Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Халамжийн газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Засгийн Газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хурлаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч байгаа иргэдийг түр хоноглох байранд байрлуулах ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дээрх ажлын хүрээнд хүргэгдэн ирсэн иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төвийн түр хоноглох байранд байрлуулан дэлгэрэнгүй бүртгэл судалгаа авах, гар хурууны хээ авч нэгдсэн санд бүртгэх, халуун усанд оруулах, хувцас солих, халуун хоол, цайгаар үйлчлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрууллаа.

Тус төвд байрлаж байсан 60

Арга хэмжээний үеэр хүргэгдэн ирсэн 152 нийт 212 иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг тус төвийн ажилтан, албан хаагчид зохион байгуулж байна.

Хүйтний улирал эхэлж нийгмийн эрсдэлт бүлгийн эдгээр иргэдийг осголт хөлдөлтөөс сэргийлэх мөн нийгмийн хэв журам хамгаалах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаагаараа  дээрх арга хэмжээ нь онцгой ач холбогдолтой юм.

23635562_1466365933476817_1710443339_n 23634739_1466365926810151_1306109008_n 23666578_1466365786810165_1101607600_n 23660055_1466370710143006_45482574_o

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *