Тус төвийн 7 хоногийн ажлын мэдээ

Түр хоноглох байраар үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг цэсийн дагуу нийт 2625 /давхардсан тоогоор/,  түр хоноглох байраар 980/давхардсан тоогоор/ иргэн үйлчлүүлсэн байна.

Үйлчлүүлэгч иргэдийн гэр бүлийн мэдээллийг цуглуулж, 1 иргэний ар гэртэй нь уулзалт зохион байгуулан, 3 иргэнийг гэр бүлд нь хүлээлгэн өгч, бие даасан амьдралд шилжүүллээ.

Түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдийн ариун цэвэрт анхаарч өдөр бүр халуун усанд оруулах, бохир хувцсыг солих, угаалгах, цагаан хэрэглэл, бүтээлэг, дэрний уут зэргийг угаах үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Тайлант өдрүүдэд нийт 57 иргэнд халуун усанд орох үйлчилгээг үзүүлж, 2 иргэний үс засаж, гурван удаагийн угаалтаар 118 ширхэг цагаан хэрэглэл угаасан байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан иргэдийг олноор цуглуулахгүйгээр гэр болон өрөөнүүдээр орж “Гэгээн өглөө” уулзалтыг 7 удаа зохион байгуулж, төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй 875 /давхардсан тоогоор/ иргэнийг хамруулан өдөр бүрийн цаг үеийн мэдээ, корона вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч ажилласан.

Мэдээллийн самбарын хууль эрх зүйн хэсэгт Гамшгийн тухай хууль зөрчвөл иргэн, ААН-д хариуцлага хүлээлгэх тухай танин мэдэхүйн хэсэгт  E-Mongolia-г ашиглан төрийн үйлчилгээ авах тухай,  өнөөдрийн онч мэргэн үг байршуулсан. Мөн хаалга, үүдний хэсэг, коридорт  маскаа зүүж, гараа угаах, корона вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж зэргийг байршуулсан. Долоо хоногийн хугацаанд зорилтот бүлгийн иргэд түр хоноглох байрны дотоод журамд заасан үйлчлүүлэгчийн хүлээх үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн тохиолдол 5  байна. Тус иргэдийн асуудлыг түр хоноглох байрны дотоод журмын 7.1.2-д заасны дагуу арга хэмжээ авсан.

Төвийн эмчийн хяналтанд 174, сүрьеэгийн эмчийн хяналтанд 4 /Отгонбаяр, Хүнийхүү, Баасанлхүндэв, Батнасан/ үргэлжлэх шатны эмчилгээг хийгдэж байна.

Өдөр тутмын үзлэгийг 565 иргэнд, шарх цэгцлэлт 136, эм олголт 117, эмчилгээ хийсэн 109, шинээр 1 иргэний эрүүл мэндийн асуумжийг авч эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.

Энэрэл эмнэлэгт 1 /Намхайдорж/, СЭМҮТ-1 /Гантөмөр/, ХӨСҮТ-1 /Баянмөнх/ нийт 3 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Сүрьеэгийн үргэлжлэх шатны эм ууж байгаа 4 иргэнийг шинжилгээнд хамруулсан, онош тодруулахаар 5 иргэнийг шинжилгээнд хамруулж, 1 иргэнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилгээнд хамруулсан.

Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллаж,  хоолны амт чанарт  хяналт тавих:

ХАБЭАЗөвлөл-Аюулгүй ажиллагааны зааварчилгааг 1 удаа, хоолны дээж авалтыг 7, дээж устгалыг 7, хяналтыг 5, хоолны амт чанарын талаар санал 6 авснаас хүсэлт 1 ирснийг шийдвэрлүүлсэн.

Төвд байрлаж буй иргэдийг өрөө гэрүүдээр явж эрүүл мэндийн зөвлөмж өгч, ковидын цаг үеийн мэдээллүүдийг өгсөн. Мөн 146 иргэнд ковидын түргэвчилсэн PSR шинжилгээ авсан хариу бүгд сөрөг байна. 13нд шинээр 1 иргэн орсон ковидын антидель тест авсан хариу сөрөг. Витаминжуулалтанд 123 иргэн хамрагдсан. Өнгөрсөн 7 хоногт 1 иргэн галчаар түр ажлын байранд, 1 иргэн орон нутагт манаачаар тогтвортой ажлын байранд тус тус хамрагдсан байна.

Түр хоноглох байранд амьдарч буй 7 иргэнтэй уулзаж сэтгэл зүйн тулгамдсан асуудал, амьдралын түүх судлалын ярилцлага уулзалт зөвлөгөөнд хамрууллаа.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}