Тус төвийн 7 хоногийн үйл ажиллагааны мэдээ

Түр хоноглох байраар үйлчлүүлж буй  иргэдэд өдөр бүр 3 ээлжээр халуун хоолны үйлчилгээг  2465 /давхардсан тоогоор/  үзүүлсэн байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан иргэдийг олноор цуглуулахгүйгээр гэр болон өрөөнүүдээр орж “Гэгээн өглөө” уулзалтыг 7 удаа зохион байгуулж, төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй 860 /давхардсан тоогоор/ иргэнийг хамруулан өдөр бүрийн цаг үеийн мэдээ, корона вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч ажилласан. Мөн иргэдийг бүлгээр нь авч уулзаж, бясалгал хийлгэж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан иргэдийг олноор цуглуулах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулаагүй.

Өдөр тутмын үзлэгийг 470 иргэнд, шарх цэгцлэлт 102, эм олголт 126, эмчилгээ хийсэн 101, шинээр 10 иргэний эрүүл мэндийн асуумжийг авч эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн.

Ковидын түргэвчилсэн антидель шинжилгээ 6 авсан хариу бүгд сөрөг байна. Халдваргүйжүүлэлтийг 3 удаа хийсэн.

“Үгэн бэлэг” сэтгэл  зүйн зөвлөгөө, амьдралын түүх судлалд давхардсан тоогоор 14 иргэн хамрагдлаа.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}