2018 оны 02 дугаар сарын 22

Зорилтот бүлгийн гэр оронгүй тэнэмэл иргэд ихээр төвлөрч байрладаг газруудаар явж, тэнэмэл иргэдийн судалгааг хийх, тэдэнд байгууллагын үйлчилгээг хүргэх, түр хоноглох байранд байрлуулах зорилгоор төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуваарь, чиглэлийн дагуу ажиллав.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төв, хоёрдогч түүхий эд бэлтгэн нийлүүлэх цэгүүд, орон сууцны орц түүний орчим траншей зэрэг газруудаар явж, гэр оронгүй тэнэмэл байдлаар тэнэж буй 34 иргэнд мэдээлэл хүргэн, цаашид төвийн үйлчилгээнүүдэд хамрагдахыг зөвлөлөө.

28313302_1593887987369096_251492865_n28340760_1593887844035777_1266767355_o 28340986_1593888590702369_804899815_o 28343294_1593888967368998_1621651312_o28449895_1593887887369106_1588831522_n 28460137_1593889080702320_1759636158_o

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *