Канад Улсын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эко үйлдвэрлэл” төслөөр хийгдэж буюу бүтээгдэхүүнээр БНХАУ-ын Тянжинь хотод зохион байгуулагдсан Олон Улсын импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд 2018 оны 04 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд оролцлоо.

Уг үзэсгэлэнд оролцсоноор Хятадын Чинхай, Хөх хот зэрэг хотуудад бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож, бүтээгдэхүүн нийлүүлэхээр болсон.

Мөн Хятад улсад эсгий бүтээгдэхүүн гаргахад ямар загвар, хийцтэй, ямар нэр төрлийн бүтээгдэхүүн илүү эрэлттэй байх талаар тодорхой ойлголттой болсон зэрэг нь үзэсгэлэнд оролцсоны гол үр дүн байлаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй орны 300 гаруй аж ахуй нэгж оролцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *