2018 оны 05 дугаар сарын 08

2018 оны 05 дугаар сарын 08 ны өдөр Нийгмийн Хамгааллын Тусгай төвөөс Монголын Хүүхдийн Ордонтой хамтран ажиллаж, дуу, бүжгийн дугуйлангийн авъяаслаг суралцагчдын тоглолтыг үйлчлүүлэгч иргэдэд толилууллаа. Иргэд тоглолтын дараа хүүхдүүдэд баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлснээр арга хэмжээ өндөрлөлөө. Бидний хүсэлтийг хүлээн авч тус төвөөр үйлчлүүлж буй иргэдэд ая дууны дээжээрээ бэлэг барьсан авъяаслаг хүүхдүүд болон хамтран ажилласан Монголын хүүхдийн Ордны багш нар, удирдлагуудад талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *