Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын тусгай төв, Глобаль сан, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 24 ний өдөр нийгмийн эмзэг бүлгийн 105 иргэдийг үзлэг шинжилгээнд хамрууллаа. Уг үйл ажиллагаанд СонгиноХайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Улаан Загалмай Хороо, сайн дурын гишүүд, сүрьеэгийн диспансер, тус тус хамтран ажиллав.

Үзлэгт хамрагдсан иргэдийг усанд оруулах, хувцас солих, үс засах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж, халуун хоол цайны үйлчилгээнд хамруулан түр хоноглох байранд байрлууллаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *