Төвийн үйлчлүүлэгч иргэдэд “Тамхины хор хөнөөл ба түүний талаарх түгээмэл буруу ойлголт” сэдэвт сургалтыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Гурван Цүүр” өрхийн эмнэлэгтэй хамтран явууллаа.

Сургалтаар тамхи гэж юу болох түүний хор хөнөөл, буруу зуршлуудын тухай мэдээллийг өгч, сургалтыг асуулт хариулт, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгуулсан.

Сургалт явуулснаар хүн бүр хорт зуршлаас татгалзах эрүүл мэндээ хайрлах, эрсдлээс сэргийлэх тухай ойлголттой боллоо.

Сургалтын дараа “АХА” тэмцээнийг явуулж сургалтаар авсан мэдээлэл, мэдлэгээ сорилоо.

Сургалтанд 32 үйлчлүүлэгч иргэн хамрагдав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *