Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран “Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд төвөөс үйлчилгээ авч буй зорилтот бүлгийн 45 иргэнийг хамруулан ажиллаж байна. Энэ жил 3 га талбайд төмс, хүнсний ногоо, 120м2 талбай бүхий 3 хүлэмжинд нарийн ногоо тус тус тариаллаа.

Төвийн ажилтнууд хуваарийн дагуу явж, үйлчлүүлэгч иргэдийг удирдан, зохион байгуулж ажилласнаар хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийн оролцоо, идэвхи өндөр, тариалалтын ажлыг иргэн бүр чин сэтгэлээсээ хийсэн бөгөөд энэ жилийн хаврын тариалалтын ажлыг манай төв зарлагдсан хугацаанд бусад дүүрэг, бүлгүүдээс хамгийн богино хугацаанд зохих стандартын дагуу хийж гүйцэтгэлээ.

Цаашид хөтөлбөрт хамрагдаж буй иргэдээс 4 иргэн төлөөлөл болон талбайд тогтмол байрлаж, ногооны усалгаа, арчилгааг ерөнхийд нь хариуцаж ажиллах юм.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *