Зорилтот бүлгийн гэр оронгүй тэнэмэл иргэд ихээр төвлөрч байрладаг газруудаар явж, иргэдийн судалгаа хийн, тэдэнд байгууллагын үйлчилгээг хүргэх, түр хоноглох байранд байрлуулах зорилгоор төвийн ажилтан албан хаагчид 2018 оны 07 дугаар сарын 26 ний өдөр хуваарь, чиглэлийн дагуу ажиллав. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төв, хоёрдогч түүхий эд бэлтгэн нийлүүлэх цэгүүд, орон сууцны орц түүний орчим траншей зэрэг газруудаар явж, гэр оронгүй тэнэмэл байдлаар тэнэж буй 58 иргэнтэй уулзаж, бүртгэлжүүлэв.

Бүртгэгдсэн иргэдээс  27 иргэн нь өөрийн гэсэн гэр оронгүй, 31 иргэн нь гэр оронтой боловч амьдрахын эрхэнд хоёрдогч түүхий эд түүн амьдралаа залгуулдаг иргэд байлаа. Мөн судалгааны явцад хоёрдогч түүхий эд бэлтгэн нийлүүлэх цэгүүдийн эзэдтэй уулзаж, түүхий эдээ өгч буй иргэдийн талаар мэдээлэл солилцож, судалгаанд хамрагдсан иргэн бүрт төвийн үйлчилгээнүүдэд хамрагдахыг зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *