Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйл, ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн 3.1.5,  Нийтийг хамарсан ажил зохион байгуулж, түр ажлын байраар хангах арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний бороо, үерийн уснаас үүдэлтэй бий болсон хог цэвэрлэх мөн фермерүүдийн үйлдвэрлэлийн явцад гарч буй их хэмжээний хог хаягдлаар шахмал түлш хийх арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороотой хамтран хэрэгжүүлсэн бөгөөд төслийн үр дүнд нийгмийн эмзэг бүлгийн 10 иргэн түр ажлын байранд зуучлагдаж, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлснээс гадна цэвэрлэгээ хийсэн хэсэг буюу 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хог хаягдал багасаж, хог хаягдлаас үүдэлтэй өвчлөл, эрсдэлт зүйл буурах үр дүнтэй ажил боллоо.

Төслийн хүрээнд дээрх хорооны нутаг дэвсгэр буюу Рашаант тосгоны Аюушийн ам, Рашаантын төв гудамж, үерийн усны жалга, Тарвагатайн ам зэрэг 549200м2 талбайн хог цэвэрлэж, хогны машинд ачууллаа. Цэвэрлэгээний явцад ойролцоогоор нийт 6 тонн хог хаягдлыг ачууллаа.

Фермерүүдийг даган бий болсон их хэмжээний хог хаягдал нь байгалийн цас, борооны ус, үерийн усанд урсаж, эрүүл газар лаг, шавар үүсгэх, зам талбай хаах эрсдлийг дагуулж буй учраас цаашид энэхүү хаягдлыг дахин боловсруулж түлш хийж хаягдлын хэмжээг багасгах нь чухал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *