Нарийн мэргэжлийн эмч нарын III улирлын үзлэг шинжилгээг Энэрэл эмнэлэг дээр 2018 оны 09 дүгээр сарын 03-12 хооронд явууллаа. Үзлэгт нийт 60 /давхардсан тоогоор 267/ Үүнээс

  • Дотрын эмчийн үзлэгт 55 үйлчлүүлэгч иргэн хамрагдснаас артерийн даралт ихсэх өвчтэй 12, бөөрний үрэвсэлтэй 5, үе мөчний үрэвсэлтэй 6, ходоодны үрэвсэлтэй 3, тархины цусан хангамжийн дутагдалтай 3, харвалтын үлдэцтэй 5, архаг бронхиттой 8, элэгний үрэвсэлтэй 9, эрүүл 3
  • Мэдрэл сэтгэцийн эмчийн үзлэгт 57 үйлчлүүлэгч иргэн хамрагдснаас гуравласан мэдрэлийн өвдөлт 2, архаг нойргүйдэлтэй 8, тархины цусан хангамжийн дутагдалтай 2, эпилепситэй 3, харвалтын үлдэцтэй 5, нурууны өвдөлттэй 8
  • Сүрьеэгийн эмчийн үзлэгт 55 үйлчлүүлэгч иргэн хамрагдснаас дийлэнх нь бронхиттой сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байсан 4, эмийн эмчилгээнд байгаа 4-с олон эмийн дасалтай 1, мэдрэг 3
  • Эхо- эмчийн үзлэгт 50 үйлчлүүлэгч иргэн хамрагдснаас элэгний эмгэгтэй 28, бөөрний үрэвсэлтэй 33, нойр булчирхайн эмгэгтэй 4, цөсний чулуутай 7, дэлүү томролттой 4, түрүү булчирхайн эмгэгтэй 11
  • Цус шээсний ерөнхий шинжилгээнд 21 иргэн хамрагдснаас одоогоор үзлэгийн дагуу 2 иргэнийг Энэрэл эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.

Цаашид үзлэг шинжилгээний хариуг үндэслэн  оношийг тодруулж, нэмэлт шинжилгээ эмчилгээнд бүрэн хамруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *