Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран “Бүлгийн зохион байгуулалттай төмс, хүнсний ногоо тариалах хөтөлбөрөөр дамжуулан “Хөдөлмөрч Монгол хүн” төслийн хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн гол зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар зорилтот бүлгийн иргэдийг хүнсний ногоо тариалах арга зүйд сургах, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, багийн ажиллагаа, хамт олонч хандлагыг бэхжүүлэх замаар бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих юм.

Хөтөлбөр энэ жил 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эхэлсэн бөгөөд төмс-1,8га, сонгино-40сот, манжин-20сот, байцаа-40сот, лууван-20сот,  120м2 талбай бүхий 3 хүлэмжинд өргөст хэмх-306ш, улаан лооль-81ш, амтат чинжүү-81ш тус тус үр, үрсэлгээ суулгаж төлөвлөгөөний дагуу усалгаа, арчилгааг хийж, ургац хураалт арвин байж, борлуулалтын ажлаа амжилттай гүйцэтгэлээ.

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төслийн тайлант уулзалтыг төвийн ажилтан албан хаагчид, үйлчлүүлэгч иргэдийн дунд зохион байгуулан хөтөлбөрт хамрагдсан 47 иргэнд нийт 2,3 сая төгрөгний цалин урамшуулал олгохын зэрэгцээ төвийн гал тогоонд 1 сарын хэрэглээнд төмс, сонгино, манжин олгож төсвийн хэмнэлт гаргалаа.

Зуны туршид талбай дээр ажилласан 2 иргэн бие даасан амьдралд шилжиж буй нь энэ жилийн төслийн гол үр дүн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *