Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй иргэдийн дунд  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Талархлын өдрийн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн талархлын арга хэмжээнд үйлчлүүлэгч иргэд тэдгээрийн гэр бүл, төвийн ажилтан албан хаагчид оролцов.

Үйлчлүүлэгч иргэд гэр бүлдээ, төвийн хамт олонд, үйлчилгээ авч буй эмнэлэгийн эмч нар, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүдэд хандаж  чин сэтгэлийн  захидлыг илгээлээ. Үйл ажиллагаанд оролцсон гэр бүлийн төлөөллүүд тус байгууллагад талархлаа илэрхийлж,  бидэнтэй хамтран ажиллахаа хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *