Ахмад настны үндэсний төвийн асруулагчдын байр, тэдний амьдарч буй өрөө, сэргээн засах танхим, номын сан, олон нийтийн болон бүтээлийн өрөөгөөр зочилж, зарим асруулагч, ажилтнуудын санал сэтгэгдлийг сонсов. Мөн зарим ажилтнууд эрхлэх ажлынхаа хүрээнд төвийн гал тогоо, агуулахын зохион байгуулалттай танилцлаа.

Ахмад настны үндэсний төвийн эмч, нийгмийн ажилтнууд нь асруулагчдын хувийн хэрэг хөтлөлт, баяжуулалтанд онцгой анхаарч “Бичил архив” үүсгэсэн нь хамаатан саднаа хайсан иргэд, цагдаагийн албан  хаагчдад маш чухал лавлагааны үйлчилгээ болж байдгийг онцолж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *