Нийгмийн хамгааллын тусгай төвөөс Нийслэлийн 379 жилийн ойг угтаж зорилтот бүлгийн  түр хоноглох байраар үйлчлүүлж буй иргэдийг хотын соёлд сургах, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, нийгэмд итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлж  тэдэнд  хууль эрх зүйн болон танин мэдэхүйн мэдээллийг өгөх сургалт, соёл, олон нийтийн ажлыг төлөвлөгөөний дагуу 1 сарын хугацаанд  зохион байгууллаа.  Үүнд:

  • “Цэвэр орчин- эрүүл амьдрал” үйлчлүүлэгчдийн ариун цэвэр, орон байр болон орчны цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэх 14 хоногийн аян
  • Үлэг гүрвэлийн музей үзүүлэх арга хэмжээ
  • “ Бидний нийслэл хот” сэдэвт уран илтгэлийн уралдаан
  • Үйлчлүүлэгчдийн дунд шатар даамны тэмцээн
  • Танин мэдэхүйн АХА тэмцээн
  • Хэн сайн хөгжимдөх вэ?, хэн сайн дуулах, хэн сайн бүжиглэх вэ цэнгээнт үдэшлэг
  • Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж явсан ахмад үйлчлүүлэгчийн дурсамж ярилцлага
  • “Нийслэлийн өдрүүд” сарын аяны хүрээнд зохион байгуулсан тэмцээн уралдааны хаалтын арга хэмжээнд шагнал гардуулах үйл ажиллагаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *