Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын тусгай төв, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран гэр оронгүй зорилтот бүлгийн иргэдийг 2018 оны 11 дүгээр сар 05-ны өдөр түр хоноглох байранд байрлуулах, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Тус дүүрэгт тэнэмэл амьдралаар амьдарч буй 12 иргэнийг цагдаагийн алба хаагч, тус хорооны нийгмийн ажилтнууд тодорхойлон төвийн байранд хүргэж ирсэн. Дээрх иргэдийг тусгай төвийн мэдээллийн сангаас шүүж, бүртгэлгүй иргэдээс дэлгэрэнгүй анкет авч, усанд оруулан, хуучирч урагдсан бохир хувцаснуудыг сольж, халуун хоолны үйлчилгээнд хамруулав.

Хүргэгдэн ирсэн иргэдэд төвөөс үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл өгч, түр хоноглох байранд байрлууллаа. Нийгмийн ажилтнууд дээрх иргэн тус бүрт нөхцөл байдлын үнэлгээ хийж, бичиг баримтжуулах, нийгмийн халамжийн үйлчилгээнүүдийг үзүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *