“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, “Сая тус” асрамжийн газрын хамт олон төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн тус төвөөр үйлчлүүлэгч, эмзэг бүлгийн иргэдийг түр ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр шахмал түлш хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус байгууллагууд сайн үйлсийн аянд нэгдэж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу  “Үндэсний өгөх өдөр”-ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдсан 10 өрхөд дэмжлэг үзүүлэн шахмал түлшний дээжээс өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *