Төвийн ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааны хөтөлбөрийн хүрээнд Анагаах ухааны доктор, хүний их эмч, эрүүл мэндийн зөвлөх Н.Хишигнэмэхийг урьж төвийн ажилтнуудад “Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс, өвчлөлийн шалтгаан, эмчилгээний орчин үеийн чиг хандлага”  сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын агуулга:

  • Эрүүл мэндийн үнэт зүйл гэж юу вэ?
  • Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс
  • Хувь хүний гэрлэн бүрхүүл, гэрлийн хурд, ухамсрын хурдны тухай товч ойлголт
  • Эрүүл мэндээ саруул ухаанаараа удирдах, бясалгал хийх
  • Орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиг хандлага
  • Үгийн хүч, /“Хайртай шүү” “баярлалаа”… гэдэг/ үгсийн агуу их хүчээр өөрийнхөө дотоод сэтгэлээ ариусган, сайн сайхан зүйлд бусдыг уриалж, өөрөө өөрчлөгдөхийн үнэн мөнийг зааж зөвлөлөө. Сургалтын явцад ажилтнууд өөрийн сонирхсон мэдээллээр тайлбар авч, эрч хүч, энергээ сэлбэх, эерэг зөв бодол бодох, сайн сайхан зүйлийг хэлж, ярьж, инээж байхын ач холбогдлыг ойлгон, зарим ажилтнууд эсийн түвшний оношлогоонд хамрагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *