Устгах хэргийн акт батлууллаа

Тус төвийн архивт хадгалагдаж буй түр хадгалах хадгаламжийн нэгжүүдэд нягтлан шалгалт хийж хадгалах хугацаа дууссан түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдолгүй болсон 2003-2019 оны 48 нэр төрлийн 389 хадгаламжийн нэгжийг устгахаар ялгаж акт үйлдэн Нийслэлийн архивын газрын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.  Нийслэлийн архивын газрын Төрийн архивын хэлтсийн мэргэжилтэн тус төвд ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн болно.

Мөн дээрх хурлаар тус төвийн байнга, түр, 70 жил хадгалах хадгаламжийн нэгжийн данс, бүртгэлийг шинэчлэн баталсан юм.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}