Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/837 дугаартай захирамжийн биелэлт Зорилтот бүлгийн иргэдийг төвд байрлууллаа

Дэлхий нийтийг хамарсан цар тахал короновирус /COVID-19/-ын аюулаас урьдчилан сэргийлэх, хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн  Эрүүл мэндийн газартай хамтран Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв болон Энэрэл эмнэлгийн 2 баг илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрууллаа.

 

Тухайн өдрийн арга хэмжээний хүрээнд ирсэн 141 иргэн, төвд байрлаж буй үзлэгт хамрагдах шаардлагатай  31 иргэн, нийт 172 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулсанаас дотрын эмчийн үзлэгт 172,мэдрэл сэтгэцийн эмчийн үзлэгт 170, гэмтэл мэс заслын эмчийн үзлэгт 89, ЭХО 164, зүрхний цахилгаан бичлэг 168, сүрьеэгийн эмчийн үзлэгт 172, рентгэн зураг авхуулсан 172, өөрчлөлттэй 7 буюу цэрний шинжилгээ давтан авах шаардлагагүй 4 /өмнө нь сүрьеэгээр өвдөж байсан/, өөрчлөлттэй цэрэнд ХНТ шинжилгээ авсан 3 байна.

ДОХ серологийн шинжилгээнд 172, ковидын түргэвчилсэн шинжилгээнд 172 иргэн бүрэн хамрагдсан.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}