Сургалт хүмүүжлийн цогцолборын барилгын ажлын явцын мэдээ

Тус төвийн үйл ажиллагааг өргөтгөх сургалт хүмүүжлийн барилгын ажил 2020 онд эхэлж, одоогийн байдлаар барилгын карказ угсралтын ажлыг Голден Лайт компани хийж гүйцэтгэсэн.     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга мэргэжилтэн, төвийн дарга албан хаагчдын төлөөлөл барилгын явцтай танилцаж, санал солилцож ажилласан.

Төвийн барилгын ажлын зардал нь урсгал зардал дээр тусгагдаж жил бүр барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шаардлагатай байсныг 2021 оны төсвийн тодотголд хөрөнгө оруулалтын зардалд тусгаж өгөх талаар холбогдох хэлтэст саналаа хүргүүлснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны III-03/28 тогтоолоор хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний зардалд тусгуулсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/803 дугаар “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар Худалдан авах ажиллагааны газарт шилжиж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тендер зарлан, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нээхэд 2 оролцогч материал ирүүлсэн.

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Тэмээн ХХК  шалгарсан.

Нийгэмшүүлэх төвд ажиллах хүний нөөц буюу орон тоо, тоног төхөөрөмж, автомашины тооцоолол судалгааг гаргаж удирдах дээд байгууллагад  хүргүүлсэн

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}