Орон гэргүй иргэд ихээр төвлөрдөг газруудад ажиллалаа

Нийгмийн хамгааллын тусгай төвийн 2022 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөө, үндсэн чиг үүргийн хүрээнд тэнэмэл иргэд ихээр төвлөрдөг газруудад ажиллан  бүртгэл, мэдээлэл, судалгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

2022 оны 4 сарын 14-ний өдөр 06:00-13:00 цагийн хооронд батлагдсан хуваарь, төлөвлөгөөний дагуу төвийн нийт ажилтнууд Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд гэр оронгүй тэнэмэл иргэд ихээр төвлөрдөг зах, худалдааны төв, хогийн цэгүүдээр явж, зорилтот бүлгийн иргэдтэй уулзаж, нийгмийн халамжийн үйлчилгээ байгууллагын үйлчилгээний талаар мэдээлэл хүргэн, иргэдэд тараах материал тараасан.

Зорилтот бүлгийн иргэдэд тулгарч буй асуудал:

  • Бичиг баримт
  • Эрүүл мэнд
  • Хөдөлмөр эрхлэлт
  • Сэтгэл зүйн зэрэг үйлчилгээнүүдийг авах цаашид өөрийн гэсэн гэр оронтой болох хэрэгцээ шаардлага байгааг хэлж байсан.

Цаашид судалгааг нарийвчлан хийх, эдгээр иргэдийн байршлын схем зургийг гаргаж, хоёрдогч түүхий эдийн цэгүүдийн ажилтнуудад мэдээлэл өгч, хамтарч ажиллах санал тавин ажиллаж байна. Судалгаанд хамрагдсан иргэдэд цэвэр ус, витамин зэргийг тараалаа.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}