Гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэд ихээр төвлөрдөг газруудад ажиллалаа

Нийгмийн хамгааллын тусгай төвийн ажилтнууд ажлын төлөвлөгөөний дагуу гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч буй иргэдэд түр хоноглох байрны үйлчилгээ болон нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 08:00-17:00 цагийн хооронд судалгааны ажлыг зохион байгууллаа.

Судалгаанд ажилтнууд 4 багт хуваагдан Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд зах, худалдааны төв, түүхий эдийн цэг, орц, байрны подволь зэрэг газруудаар чиглэл гарган 149 иргэнд байгууллагын үйлчилгээ, хаяг байршлыг заасан тараах материал, цэвэр ус зэргийг тараасан. Гэр оронгүй зорилтот бүлгийн иргэд нь архины хамаарал ихтэй байдаг учир согтуу байх тохиолдол их байсан. Мөн 8 сартай охиноо дагуулсан гэр бүлийн Э, С нартай Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ажилласан багийн ажилтнууд таарч шуурхай арга хэмжээ авч түр хоноглох байранд байрлуулсан. Охины ээж С нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хаягтай байсан учир хорооны хамтарсан багийг хуралдуулж, дараагийн үйлчилгээнд нь холбон зуучилж, хүлээлгэн өгсөн.

Гэр оронгүй иргэдийн тэнэдэг газруудаар явж, тэдэнтэй уулзаж, мэдээлэл хүргэх нь аливаа эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, бусад боломжууд байгааг иргэдэд хүргэж байгаа нь ач холбогдолтой байлаа.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}