Төвөөр үйлчлүүлж буй иргэдэд Чингис хаан музей үзүүлсэн тухай

2022 оны 11 дугаар сарын 02-ны өдөр нийт 30 иргэнд Чингис хааны музейг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлэх арга хэмжээг иргэдийн дунд зохион байгуулж ажиллалаа.  Түүхт ёс заншил, өв уламжлалаараа бахархсан танин мэдэхүйн арга болж өндөрлөсөн. Дараах үндсэн 6 дарааллын дагуу сонирхсон. Үүнд

  1. Монголын эртний төрт улсын танхим /Хүннү, Сяньби Жүжан/
  2. Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн төрт улсын танхим /Түрэг, Уйгур, Хятан/
  3. Их Монгол улсын танхим
  4. Монголын эзэнт улс ба хант улсуудын танхим
  5. Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим /xv-xx зууны эхэн/

Дэлхий дахин ба Монголчууд Монгол бахархлын танхимуудад хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 100000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал зэрэгтэй танилцсан.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}