Гэр оронгүй, эмзэг бүлгийн иргэдийг хүлээн авч, цогц үйлчилгээ үзүүлж, нийгэмд бие даасан амьдралд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл буюу Сургалт хүмүүжлийн цогцолбор төвийн барилга бүтээн байгуулалтын ажил Баянзүрх дүүргийн 20-р хороо, Майхантын аманд 2020 оноос эхлэн үргэлжилж байна

Тус бүтээн байгуулалт нь 200-250 гэр оронгүй иргэнийг хүлээн авах хүчин чадал бүхий сэтгэл зүйд суурилсан сургалт соёл, хүмүүжил, амьдрах арга ухаан, эрүүл-зөв амьдралын хэвшилд суралцуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжсэн цогцолбор төв байхаар төлөвлөгдсөн.
Барилгын ажилтай төвийн дарга, албан хаагчид 2022 онд 3 удаа газар дээр нь очиж ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанитай гүйцэтгэл болон ашиглалтын талаар санал-зөвлөмж солилцож ажиллав.
2022 онд барилгын гадна, дотор өрлөг, шаврын ажил, пассад, дээвэр, цонхны ажил мөн гүний худаг гаргах, гадна талбайд хашаа барих зэрэг гүйцэтгэлүүд хийгдсэн байна.
Барилга бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд бүрэн дуусгаж, ашиглалтанд оруулахаар төвөвлөн ажиллаж байна.
div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}