Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нь Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 272, 417 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээн дэх орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2003 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус төв нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 117 дугаар тогтоолоор Нийгмийн хамгааллын тусгай төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо тус төв нь:
Удирдлага-1
Ахлах арга зүйч-1
Нягтлан бодогч-1
Нийгмийн ажилтан-4
Сэтгэл зүйч-1
Эмч-1
Нярав-1
Архив, бичиг хэргийн ажилтан
Тогооч-2
Үйлчлэгч-2
Жижүүр-3
Нийт 19 орон тоотой ажиллаж төрийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэхэд амжилттай ажиллаж байгаа болно.