IMG_0373

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай Төв нь 2003 онд Засгийн Газрын 138 дугаар тогтоолоор Амьдрах Ухаан Сургалт Үйлдвэрлэлийн Тусгай Төв нэртэйгээр байгуулагдсан.

Манай байгууллагын эрхэм зорилго нь Нийслэлийн хэмжээнд байгаа зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх мөн бие даасан амьдралтай болоход нь дэмжин туслах үйл ажиллагаа явуулж байна.

Бидний явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг байгууллага, хамт олон хувь иргэн та бүхэндээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай байгууллагын цахим хуудсаар зочлон санал бодлоо хуваалцсан танд талархал илэрхийлье.

 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай Төвийн дарга Г.Цэрэндулам