


Зөв найзууд НҮТББ-ын 3-н жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд төвөөр үйлчлүүлэгч иргэд, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
Улаанбаатар палас дүүрэн залуус, дуу хуур, хөгжим, эрч хүч, хүсэл мөрөөдөл цалгисан нэгэн үдшийг бид хамтдаа өнгөрүүллээ.
Үйлчлүүлэгч иргэдийг бие даасан амьдралд шилжүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны хамгаалал, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, олон нийтэд мэдээлэл түгээх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаадаа бид баяртай байна.

#Зөвийн_төлөө_нөхөрлөж, #Зөвийг_бүтээж, #Зөвийг_бий_болгож, #Зөв_зам_татуулж буй та бүхэнд 3 жилийн ойн мэнд хүргэе.


Хүндэтгэсэн:
Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.05.25.







