
Манай төв нь өөрийн гэх орон гэргүй, орлого нь хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн гэр оронгүй иргэдийг түр хоноглох байр, халуун хоол цайны үйлчилгээнд хамруулж, эрсдэлээс хамгаалах, нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага юм.
Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, хийж бүтээх ид насандаа амьдралд тулгарсан хүнд бэрхшээлийг даван туулж чадалгүй эмзэг бүлгийн эгнээнд орсон иргэдийг бие даасан амьдралтай болгож, тэдэнд баяр баясал бэлэглэхээр бидэнтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, иргэн та бүхэнд манай төвөөс үйлчилгээ авч буй зуу зуун иргэдийн өмнөөс болон хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
Манай байгууллагын цахим хуудсаар зочилсон танд талархал илэрхийлье.
Дарга Ш.Мөнхцэцэг

