Төвийн ажилтнууд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаарх сургалтад хамрагдлаа ✍️

Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга Л.Түвшин, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуяа нар зохион байгуулав.
Мөн сургалтын дараа Нийгмийн даатгалын шимтгэл, төлөлт, тэтгэврийн талаар зарим ажилтнууд тухайлсан зөвлөгөө, мэдээлэл авав.
Хамтран ажилласан та бүхний ажилд өндөр амжилт хүсье.👏
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.06.07