Нарны хүүхдүүд мод тарья НҮТББ хамтран Хуандайн голын сав газар мод тарьж цэнэг усалгаа хийлээ.

🌳Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр Намрын мод тарих өдрийн хүрээнд
Нийгмийн хамгааллын тусгай төв
Нарны хүүхдүүд мод тарья НҮТББ хамтран уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалахад хувь нэмэр оруулах, байгаль эх дэлхийгээ дээдлэх хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор ширгэж болзошгүй болсон Хуандайн голын сав газар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 360 модны нүх ухаж бэлтгэн, 200 ширхэг хайлаас мод тарьж цэнэг усалгаа хийлээ.
Мөн энэ өдөр өнгөрсөн хавар тарьсан 1000 модны талбайн өвсийг хадаж, арчилгаа усалгааг хийлээ.
Мод тарих ажилд тус байгууллагуудын ажилтан албан хаагч, үйлчлүүлэгч иргэд нийт 20 гаруй хүн хамтран ажиллалаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. МОД ТАРЬЖ БАЙГАЛИА БҮТЭЭЦГЭЭЕ
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.10.03