Төвийн байранд шавжгүйтэл, халдваргүйжүүлэлт хийгдлээ.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн байранд 2024 оны 09 сарын 18-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал “Шавжгүйтэл, ариутгалын ажил” явагдсан бөгөөд “Шинэ ариусгал” ХХК-тай хамтран улирлын шавжгүйтэл, халдваргүйжүүлэлтийг иргэдийн байрлаж буй гэр, өрөөнүүд, гадна ОО, оффисын өрөөнүүдэд жильюү 5% халдваргүйжүүлэх бодисыг 1м2 талбайд зарцуулагдах хэмжээгээр тооцуулан шавж устгалыг хийлгүүллээ.
Халдваргүйжүүлэлтийг төвийн эмчийн хяналтад тухайн өдрийн харуул, үйлчлэгч нярав, байр хариуцсан нийгмийн ажилтан нар хамтран хариуцан хийлгэв.
Энэ хугацаанд хамтран ажилласан байгууллага, хамт олон, иргэддээ талархал илэрхийлье.
Нийгмийн Хамгааллын Тусгай Төв 2024.09.18







