ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Орон гэргүй тэнэмэл иргэдийг илрүүлэн төвийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгөх зорилгоор 2024 оны 11 сарын 13-ны өдөр төвийн ажилтнууд 6 баг болж, нийт 17 ажилтны бүрэлдэхүүнтэй Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд мэдээлэл түгээж ажиллав.✍️
Энэхүү ажлын хүрээнд тухайн дүүргийн нутаг дэвсгэр дэх зах худалдааны төв, байрны орц, подвалд, дулааны цооног, траншей, хоёрдогч түүхий эдийн цэг зэрэг газруудаар явж, орон гэргүй тэнэмэл иргэдтэй уулзан, тэдний асуудал, бэрхшээлийг сонсож, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Нийт 50 гаруй байршилд 176 зорилтот бүлгийн иргэнд байгууллагын танилцуулгыг тарааж, мэдээлэл хүргэж, зөвлөж ажилласан байна.
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.11.13