Төвөөр үйлчлүүлэгч иргэдийн ШИНЭ ЖИЛ амжилттай болж өнгөрлөө.

🌲🎅Төвөөр үйлчлүүлж буй 100 гаруй иргэнийг хамарсан даруухан боловч, утга учиртай амьдрал, ирээдүйг эрэлхийлсэн, тэмүүлсэн 2024 оны шинэ жилийг хамтран зохион байгуулсан Туулын эрэг ХХК, Маск продакшны жүжигчин, Риакшн продакшныг үүсгэн байгуулагч Х.Цасчихэр, Мөрөөдлийн театрийн жүжигчин СТА Ч.Баярмаа, Зөв найзууд НҮТББ, Ганц Зам Итгэл ТББ, Яруу найрагч Т.Батсуурь, Vandebo хамтлаг, Марал бэйкери, Өвлийн өвгөн Тэмүүжин та бүгдэд төвөөр үйлчлүүлэгч иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье 🥰🎤🎄🎁🫂🎁❤️👏👏
Урлагийн тоглолт, өвлийн өвөө, цасан охин, шинэ жилийн бэлэг, шилдгүүдийн шагнал, хөгжөөнт тоглоом бүгд онцгой байлаа.
Үйлчлүүлэгч иргэд, хамтран ажилладаг байгууллагууд та бүхэндээ Нийгмийн хамгааллын тусгай төвийн зүгээс шинэ оны мэнд дэвшүүлье. 👏🎄🎄
Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.12.25