СХД-ийн Цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдын дунд сургалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдын дунд Тусгай төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, үр дүнтэй болгох зорилгоор богино хугацаат сургалт арга хэмжээг зохион байгуулж ажиллав.
Сургалтаар Тусгай төвийн хуулийн зөвлөх, Нийгмийн ажилтан нар төвийн үндсэн чиг үүргийн талаар танилцуулж, үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудлыг дэвшүүлж, мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдын зүгээс гарсан санал хүсэлтийг хүлээн авч, мэдээ мэдээлэл өгч ажиллав.
Тус арга хэмжээнд хамтран ажилласан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1, 2, 3-р хэлтсийн алба хаагчдад талархал илэрхийлье.






