НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВИЙН АЛБАН ХААГЧИД БОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ИРГЭД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ.

🇲🇳 Монгол улсын засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61.1 дугаар зүйлийн 61.1.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.2 Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 01 дүгээр тушаалаар сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээний ажлыг “Хариуцлагатай, Халтиргаагүй, Хоггүй Шинэлье” уриан дор Нийгмийн хамгааллын тусгай төвийн албан хаагчид, үйлчлүүлэгч иргэд хамтран 2 сарын 27-ны өдөр байгууллагын гадна 50м2 талбай болон 500м зам дагуу их цэвэрлэгээний ажил хийв.

Энэ удаагийн цэвэрлэгээгээр Ханын материалын автобусны буудлын эцэс орчмын зам талбай, сандал, хашлага, байгууллагын гадна орчин, мод бут, хайсны хогийг цэвэрлэж ажиллалаа.Орчноо цэвэр байлгахад тусалсан албан хаагчид, иргэддээ баярлалаа.
Нийгмийн хамгааллын тусгай төв 2025.02.27