Бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ хийгдлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар хотын хэмжээн дэх бүх нийтийн их цэвэрлэгээ”-г энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байна.

Нийгмийн хамгааллын тусгай төв 3 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын гадна хашаа, хаалга, хайс, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо ханын материалын автобусны буудлын эцсийн нийтийн эзэмшлийн сандал, мод бут, зүлэгт их цэвэрлэгээ, хөөстэй угаалга хийж гүйцэтгэлээ.

Их цэвэрлэгээний ажлыг 5 ажилтан, 25 үйлчлүүлэгч иргэн нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.

Нийгмийн Хамгааллын Тусгай Төв 2025.03.22