Солонгос, Япон улсын Сэтгэл зүйч нараас туршлага судаллаа.

Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллагын урилгаар Монгол Улсад ажиллаж буй БНСУ-ын  сэтгэл судлалын магистр, мэргэшсэн сэтгэл зүйч Yoonseok Kil, Япон улсын Гэр бүлийн сэтгэл зүйч, сэтгэл судлалын магистр Makota Ueno нар Нийгмийн хамгааллын тусгай төвд зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судлав. Цаашид тус сэтгэл зүйч нартай Сургалт хүмүүжлийн цогцолбор төв ашиглалтад ороход албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн мэргэжлийн хөгжил, үйлчлүүлэгч нарт үзүүлж буй сэтгэл зүйн хөтөлбөр дээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болсонд бид баяртай байна. Түүнчлэн Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллагын Хүмүүнлэгийн салбар хариуцсан захирал н.Пүрэвжаргалтай 2025 онд хамтран хэрэгжүүлэх зарим төслүүдийн талаар санал солилцон ажиллалаа.

Энэхүү уулзалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллагад баярлалаа.

Нийгмийн Хамгааллын Тусгай Төв 2025.03.27