Нийслэлийн “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зохион байгууллаа.

“Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын А/354 захирамжийн хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвийн албан хаагчид, үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөл Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн албан хаагчидтай хамтран тогтоосон байршилд их цэвэрлэгээг зохион байгуулав.

Их цэвэрлэгээний ажлыг 03 дугаар сарын 28-ны өдөр Авто плазагийн баруун талын уулзвараас урагш Дашчойлон хийд, зүүн түүш Хөгжим бүжгийн коллежийн хойд уулзвар хүртэл /Жамбын Батмөнхийн гудамж, Н.Содномын гудамж/ гүйцэтгэн ажиллав.

Иргэд та бүхэн олон нийтийн газар ил задгай хог, тамхины иш хаяхгүй байхыг уриалж байна.

Нийгмийн Хамгааллын Тусгай Төв 2025.03.28