Зорилтот бүлгийн иргэдийг илрүүлэх, тэдэнд мэдээлэл хүргэх зорилготой гадуур судалгаа хийгдлээ.

Зорилтот бүлгийн орон гэргүй тэнэмэл иргэдийг илрүүлэн, тэдэнтэй уулзаж, мэдээлэл хүргэн төвийн үйлчилгээг авах талаар зөвлөгөө өгөх зорилгоор 2025 оны 4 дүгээр сар 02-ны өдөр байгууллагын ажилтнууд 6 баг болж, 17 ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд судалгаа хийж, 245 иргэнд мэдээлэл өгч 24 цагаар ажилладаг сүлжээ дэлгүүр, хоёрдогч түүхий эд авах цэгүүдээр тараах материал тараасан. Судалгааны мөрөөр одоогоор зорилтот бүлгийн 9 иргэнийг хүлээн авч, нийгэм сэтгэл зүй, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Нийгмийн Хамгааллын Тусгай Төв 2025.04.04