“Когнитив зан үйлийг өөрчлөх интервенцийг донтолтын эмчилгээнд хэрэглэх нь” сэдэвт сургалтанд хамрагдлаа
Нийгмийн хамгааллын тусгай төвийн их эмч, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар “Когнитив зан үйлийг өөрчлөх интервенцийг донтолтын эмчилгээнд хэрэглэх нь” сэдэвт сургалтанд хамрагдаж, амжилттай дүүргэн гэрчилгээгээ гардан авлаа.
Сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын донтолтын салбарын мэргэшсэн клиник сэтгэл зүйч, зөвлөх хатагтай Мартина Клант удирдан явуулсан бөгөөд тэрээр сэтгэцийн эрүүл мэнд болон донтолтын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэхүү сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Аддиктологийн төв, Population Health Research Center, SES Germany ТББ-ууд хамтран зохион байгуулсан бөгөөд донтолтын салбарт ажиллаж буй 70 гаруй сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хамрагдсан юм.
Клиник сэтгэл зүйч Мартина Клантын онцолсноор уг аргачлал нь олон улсад туршигдсан бөгөөд эмчилгээний үр дүнгийн түвшин 50 хувьтай байгааг тэмдэглэжээ.






