“Сэтгэцийн эрүүл мэнд 2025 – Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
Дэлхий дахинаа жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр-ийг Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх өдөр болгон тэмдэглэдэг. Уг өдрийг тохиолдуулан “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор “Сэтгэцийн эрүүл мэнд 2025 – Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Манай төвийн их эмч, сэтгэл зүйч нар тус хуралд оролцож, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээрх олон улсын болон үндэсний туршлагуудтай танилцан, мэргэжлийн мэдлэгээ өргөжив.
Хурлын үеэр дараах гол сэдвүүдийг хэлэлцэв:
- Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх
- Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд
- Тархи судлал
- Сэтгэцийн эмгэг судлал
- Нийгмийн эрүүл мэнд
Хэлэлцүүлгийн үр дүнд дараах санал, зөвлөмжүүд гарсан:
- Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх хууль зүйн орчинг бүрдүүлэх
- Салбар хоорондын нэгдсэн мэдээллийн систем бий болгох
- Ерөнхий сайдын дэргэд ажлын хэсэг байгуулах
Уг хурлыг Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, Монголын НейроСайнсын нийгэмлэг (МНСН), Эрүүл Монгол хүн хөдөлгөөн, болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан юм.
Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.09.29





