Зорилтот бүлгийн иргэдийг илрүүлэх, тэдэнд мэдээлэл хүргэх зорилготой гадуур судалгаа хийгдлээ

Нийгмийн хамгааллын тусгай төвөөс зорилтот бүлгийн орон гэргүй иргэдийг илрүүлж, тэдэнд мэдээлэл хүргэн, төвийн үйлчилгээнд хамрагдах боломжийн талаар зөвлөгөө өгөх гадуур судалгааг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Судалгаанд байгууллагын нийт 17 ажилтан, албан хаагч 6 баг болж оролцон, Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд ажиллав. Судалгааны явцад 164 иргэнд мэдээлэл өгч, хоёрдогч түүхий эд худалдан авах цэгүүдээр брошур тараан ажилласан.

Мөн дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, цаашид зорилтот бүлгийн иргэдийн бүртгэл, мэдээллийг нарийвчлан гаргах, асуудлыг нь хамтран шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Судалгааны үр дүнд зорилтот бүлгийн 5 иргэн төвд хандан хүсэлт гаргаж, нийгэм, сэтгэл зүй болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээнд хамрагдаад байна.

Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.09.22