Иргэн А.Лхагвасүрэн үндэсний хувцас хандивлаж, төвийн үйл ажиллагааг дэмжлээ
Төвийн Нийгмийн ажилтан О.Насанбуянгийн санаачилга, хүсэлтийн дагуу БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэн А.Лхагвасүрэн нь “Монголын уламжлалт үндэсний их баяр наадам”-ыг угтан өв уламжлал, үндэсний соёлоо эрхэмлэн дээдлэх, иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Тэрбээр өөрийн төрсөн дүүгээрээ дамжуулан манай төвөөр үйлчлүүлдэг иргэдэд зориулан 20 ширхэг (нийт 2 сая гаруй төгрөгийн үнэ бүхий) үндэсний эмэгтэй дээл болон эрэгтэй цамцыг хандивлаж, баяр наадмыг угтсан арга хэмжээнд бодит дэмжлэг үзүүллээ.
Мөн иргэн А.Лхагвасүрэн нь өмнө нь ч манай төвөөр үйлчлүүлэгч иргэдийн гоо сайхан, соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, үнэтэй хувь нэмэр оруулж байсан билээ.
Түүний зүгээс нийгэмд бие даан амьдрахыг зорьж буй иргэдийг дэмжин, хувь хүний хувьд санаачилга гарган, тууштай хамтран ажиллаж байгаад төвийн хамт олон болон үйлчлүүлэгчдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Нийгмийн хамгааллын тусгай төв
2025 оны 06 дугаар сарын 18





