АНУ-д төвийн Хүний нөөцийн ажилтан, сэтгэл зүйч Төр нийтийн удирдлагын сургалтад хамрагдаж, туршлага судласан тухай
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд төвийн Хүний нөөцийн ажилтан Б.Балцэцэг нь 2025 оны 05 дугаар сарын 03-19 өдрүүдэд АНУ-ын Юута мужийн Прово хотын Brigham Young University-н MPA хөтөлбөрт Төр, нийтийн удирдлагын 80 цагийн сургалтад хамрагдлаа.
Байгууллагын Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар олон улсын туршлага судлах зорилтуудыг дэмжиж хамтран ажилласан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллагад талархал илэрхийлье.
Тусгай төвийн өргөтгөл буюу Сургалт хүмүүжлийн цогцолбор төвийн бүтээн байгуулалт ашиглалтад орох хугацаа ойртсон цаг үед байгууллагын төлөөлөл гадаад улсад туршлага судалсан нь Цогцолбор төвийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөлт, уялдаа холбоог гаргахад чухал үр дүн гарч байна.
АНУ-ын Прово /Provo/ хот нь донтох эмгэгтэй иргэдэд зориулсан нөхөн сэргээх төвүүдийг ажиллуулдаг бөгөөд эдгээр төвүүд нь сэтгэл зүйн дэмжлэг, эмчилгээ, нийгмийн дасан зохицол зэрэг олон төрлийн үйлчилгээг санал болгодог.
Гол нөхөн сэргээх төвүүд:
📌 Ardu Recovery Center – Архины болон мансууруулах бодисын хамаарлыг эмчлэх төв. Медицин болон холистик аргаар эмчилгээ хийдэг.
📌 McCord Christian Drug and Alcohol Rehab – Христийн шашны суурьтай нөхөн сэргээх төв. Сэтгэл зүйн болон сүнслэг эмчилгээ хослуулсан.
📌 Provo Drug Treatment Center – Донтох эмгэгийн эмчилгээний оршин суух болон амбулаторийн үйлчилгээтэй төв.
📌 Orem Comprehensive Treatment Center – Опиоидын хамаарлыг эмчлэх эмийн тусламжтай нөхөн сэргээх төв.
Нөхөн сэргээх үйл ажиллагаа
✅ Сэтгэл зүйн зөвлөгөө – Донтох эмгэгтэй иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх
✅ Эмийн эмчилгээ – Метадон, бупренорфин, Suboxone зэрэг эмийн тусламжтайгаар хамаарлыг бууруулах
✅ Групп болон ганцаарчилсан эмчилгээ – Сэтгэл зүйн болон нийгмийн дасан зохицлын сургалт
✅ Сүнслэг болон холистик арга – Христийн шашны болон байгалийн эмчилгээний хөтөлбөр
BYU-ийн тухай:
Brigham Young University (BYU) нь АНУ-ын Юута /Utah/ мужийн Прово /Provo/ хотод байрладаг. Энэхүү кампус нь 560 акр талбайг эзэлдэг бөгөөд 311 барилга бүхий өргөн хүрээний академик, оюутны амьдралын орчинтой.
Кампусын ерөнхий онцлог:
Байршил: Wasatch уулсын бэлд байрладаг тул үзэсгэлэнтэй байгальтай.
Номын сан: Harold B. Lee Library нь 8.5 сая гаруй материалтай бөгөөд судалгааны өргөн боломжийг олгодог.Спортын байгууламж: Marriott Center нь 18,000 хүний багтаамжтай бөгөөд АНУ-ын хамгийн том кампусын спортын танхимуудын нэг. Музей: BYU Museum of Art нь Mountain West бүсийн хамгийн том, хамгийн их үзэгчтэй урлагийн музей юм. Оюутны байр: Heritage Halls, Helaman Halls, Wyview Park зэрэг олон төрлийн оюутны байртай.
Академик орчин:
BYU-ийн кампус нь оюутнуудад өргөн хүрээний сургалтын боломж олгодог.
Судалгааны төвүүд, технологийн лабораториуд, оюутнуудад зориулсан мэдээллийн сан
Дүгнэлт
BYU кампус нь академик, судалгааны орчин, оюутны хөгжлийг дэмжих олон байгууламж-тай бөгөөд шинжлэх ухаан, урлаг, спортоор дамжуулан мэдлэг олгох таатай нөхцлийг бүрдүүлсэн байна.
Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.05.20