Найрамдал цогцолборын тохижилтод 250 ширхэг мод тарьж, ногоон орчин бүрдүүлэв
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Нийгмийн хамгааллын тусгай төвийн алба хаагчид, үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөл 2025 оны 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын тохижилт, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад хоёр өдөр хамтран ажиллалаа.
Хамтын ажиллагааны хүрээнд нийт 250 ширхэг модны нүх ухаж, тарьж, орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, байгаль орчинд ээлтэй, хүүхэд төвтэй орчныг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулав.
Хүүхдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон болон иргэдэд Найрамдал цогцолборын хамт олон талархал илэрхийлж, цаашдын хүүхдийн төлөөх үйлсэд амжилт хүслээ.
“Ногоон дэлхийн төлөө хамтдаа!” уриан дор зохион байгуулагдсан уг санаачилга нь зөвхөн байгаль орчинд төдийгүй хүүхдийн хөгжлийн орчинд эерэг өөрчлөлт авчрах чухал алхам боллоо.






