“Сэтгэл зүйн эрүүл мэнд” сургалт зохион байгуулсан тухай

СХД-ын нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвийн  сэтгэл зүйч 45 минутын “Сэтгэл зүйн эрүүл мэнд” сургалтыг 25 ажилтанд зохион байгуулсан.Сургалтын агуулгад сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ерөнхий ойлголт, хэрхэн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч, сэтгэл зүйн дасгал ажилласан.

Ажилтан албан хаагчдын оролцоо хандлагаас  харахад сонирхолтой төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах арга зүйд суралцсан ач холбогдолтой сургалт байсан.

Төвийн жижүүрүүдэд “Үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн онцлог, харилцаа хандлага” сэдэвт 45 минут сургалтыг сэтгэл зүйч, хүний нөөцийн ажилтан зохион байгуулсан. Мөн төвийн сэтгэл зүйч нар хувь хүний оношилгоонд суурилсан сэтгэл зүйн тодорхойлолт танилцуулсан.