Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “Сургалт хөгжлийн төв”-ийн барилгын явц, үйл ажиллагаатай танилцлаа.

2025 оны 10 сарын 31 өдөр БЗД-ийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй нийгмийн хамгааллын тусгай төвийн харьяа “Сургалт хөгжлийн төв”-ийн  үйл ажиллагаатай БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ган-Очир нар танилцлаа.

НХТТөвийн дарга Ч.Мөнхцэцэг, Ахлах арга зүйч Л.Жаргалсайхан, Нийгмийн ажилтан О.Насанбуян нар төвийн үйл ажиллагааг танилцуулж, санал солилцов.

“Сургалт хөгжлийн цогцолбор” нь 2020 оноос БЗД-ийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Майхантын аманд 3 га газарт баригдаж эхэлсэн. Барилгын гүйцэтгэгч компаниар “Тэмээн” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ оны 4 улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Тус төвийн барилга нь нийт 2300 мкв 4 давхар, иргэдийн амьдрах байр, сургалтын танхимууд, номын сан, урлаг соёлын болон хоолны заал, спортын талбай, ногоон байгууламж бүхий цогцолбор билээ.

“Сургалт хөгжлийн төв” нь дэргэдээ нийт 6 га газарт мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуй байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

          Цаашид зорилтот бүлгийн иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, богино хугацааны сургалтаар хангаж, хөдөлмөрийн зан үйлд сургах, сэтгэл зүйн олон төрлийн хөтөлбөрүүдэд хамруулан, нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж буруу дадал зуршлаас нь салган, нийгмийн амьдралд бие даан оролцоход нь туслахаар бид бүгд ажиллаж байна.

            Засаг дарга Г.Жаргалсайханы зүгээс тус төвийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж цаашид төвийг засмал замаар холбох, иргэдийн хийсэн бүтээлийг дүүргийн бусад байгууллагад борлуулахад дэмжлэг үзүүлэх, мод тарих, ногоон байгууламж байгуулах зэрэг үйл ажиллагаануудад олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.