Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагатай НХТТ хүмүүнлэгийн халамжийн төслийн гэрээ байгууллаа.

Дэзэрэт ОУ-ын Энэрлийн байгууллагын Ази тивийн бүсийн менежер, Монголын талын Олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд, Хүмүүнлэгийн салбар хариуцсан захирал Д.Пүрэвжаргал нарын төлөөлөл Тусгай төвд зочилж, талуудын төлөөлөл хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлж буй Хүмүүнлэгийн халамжийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдлаа.

Дэзэрэт ОУ-ын Энэрэлийн байгууллагаас 2025 онд хүмүүнлэгийн дэмжлэг хамтын ажиллагааны хүрээнд төвийн гал тогооны тоног төхөөрөмж, үйлчлүүлэгч иргэдийн ор, ус цэвэршүүлэгч зэрэг 58ш тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж дэмжлэг үзүүлснийг тэмдэглэхэд таатай байна.

Түүнчлэн тус байгууллагын зүгээс төвийн хүний нөөцийн ажилтныг 2025 онд АНУ-д удирдлагын сургалтад хамруулан, туршлага судлахад дэмжлэг үзүүлж ажилласан.

Төвөөр үйлчлүүлэгч иргэдийн үйлчилгээний орчин, төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж буй Дэзэрэт Олон улсын энэрлийн байгууллагын хамт олон та бүхэнд төвөөр үйлчлүүлэгч иргэд, албан хаагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Хоёр байгууллагын хувьд цаашид шинээр ашиглалтад орж буй Сургалт хөгжлийн цогцолбор төвд сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг тохижуулах, 2026 онд төвийн нийгэм, сэтгэл зүйн цогц хөтөлбөр боловсруулах томоохон чиглэлд хамтран ажиллахыг зорин ажиллаж байна.